
2 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 54 дахь өдөр бөгөөд он дуусахад 311 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2401.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 378.70, вон 2.20 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 16.10 цагт сар тал болно.
- 12.00 цагаас Манба Дацан хийдэд Монгол улсын Морин хуурын чуулгын тоглолт болно.
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 10.00 цагт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв номын сангийн хойно баригдах гэж буй “Лабратори VIII байр”-ны шав тавих ёслолын ажиллагаа болон “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 303 онд Ромын эзэн хаан Диоклетиан Никомеди хотод байрлах Христийн шашны сүмийг нураах шийд гаргав. Ингэснээр тэрээр 9 жилийн туршид Христийн шашинтай хатуу тэмцсэн билээ.
- 1455 онд Гутенбергийн зохиосон хэвлэх машинаар "Библи" судрыг олон тоогоор хэвлэж эхлэв.
- 1847 онд Америк-Мексикийн дайн: Америкийн цэргүүд ирээдүйн ерөнхийлөгч Захари Тейлорын удирдлага дор Мексикийн жанжан Антонио Лопез де Санта Аннагийн армийг сөнөөжээ.
- 1854 онд Голландчууд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлав.
- 1861 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Абрахам Линкольны амь насанд халдахыг завджээ.
- 1903 онд Куба улс Гуантанамо тохойг АНУ-д хөлслүүлэх эцсийн шийдийг гаргав.
- 1917 онд Хаант Оросын Санкт Петербург хотод хувьсгалын анхны хөдөлгөөн өрнөв.
- 1942 онд Дэлхийн II дайн: Японы тэнгисийн цэргийн хүч АНУ-ын Калифорни мужийн Санта Барбарагын ойролцоо гал нээжээ.
- 1991 онд Персийн булангын дайн: Саудын Арабын цэргийн хүч Иракын хилийг давж дайны ажиллагаагаа эхлүүлэв.
- 2010 онд Италийн Ламбро голд нэр үл мэдэгдэх дээрэмчид халдаж 2.5 литр газрын тос голд асгарчээ.
- 2012 онд Ирак даяар цуврал дэлбэрэлт болж, улмаар 83 хүн амиа алдан, 250 хүн шархаджээ.