
Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) Ерөнхий захирал Роберт Азеведо албан тушаалаасаа хугацаанаас нь өмнө огцрох гэж байгаа талаар Bloomberg мэдээлэв. Бразилын дипломат Роберт Азеведо нь 2013 оноос хойш уг албыг хашиж байгаа бөгөөд хугацаа нь 2021 онд дуусах ёстой байжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Азеведо албан тушаалаа орхих гэж байгаагаа ДХБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид мэдээлсэн аж. Түүний эл шийдвэр улс төр, эдийн засаг, нийгмийн гээд системийн хямралтай урт удааны хугацаанд тулж байгаа тус байгууллага дахь амаргүй нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэж Bloomberg үзэж байна. ДХБ-ын Ерөнхий захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Азеведогийн дөрвөн орлогчийн нэг болж магадгүй гэж тус агентлаг мэдээлжээ. Йонов Фредерик Ага (Нигери), Карл Браунер (Герман), Алан Вульф (АНУ), И Сяожун (Хятад) гэсэн дөрвөн хүн одоогоор Азеведогийн орлогчоор ажиллаж байгаа аж.