
Улаанбаатар хотод худалдаалж буй зарим гол нэрийн барааны дундаж үнийн өөрчлөлтийг Үндэсний статистикийн газраас танилцууллаа. Энэ сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас нэг, өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар өсжээ. Тодруулбал, энэ сарын 5-ны өдөртэй харьцуулбал хонины болон үхрийн ястай мах тус бүр 0.2 хувиар буурсан бол өндөг 1.4, АИ-92 шатахуун 1.1 хувиа өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 5-ны байдлаар хонины ястай мах 12.460 байсан бол өчигдөр 12.434, үхрийнх 13.957 байсан нь 13.931 болж буурсан аж. Харин өндөг 472, АИ-92 шатахуун 1450 болж өссөн байна.