Аалзны тор ган төмрөөс ч бат бөх байдгийн учрыг Германы эрдэмтэд илрүүлжээ. Аалзны торны ширхэглэгийг нарийвчлан судалж, моле кулын бүтцийг нь гаргасан аж. Аливаа хатуу биетийг кристал болон аморф хэмээн хоёр ангилдаг.
Энэхүү хоёр шинжийн аль алиныг аалзны тор агуулдаг байна. Кристалыг бүрдүүлэгч элементүүдийн дараалал эмх цэгцтэй учраас тэгш хэмтэй юм. Тэгвэл аморф нь тэнцвэргүй төлөвт оршдог ч дотоод энерги ихтэй.
Тус бүрийнх нь давуу чанарыг агуулдаг учраас аалзны тор гангаас хатуу хэрнээ торгомсог байдаг хэмээн “Biophysical Journal” сэтгүүлд нийтэлжээ.