Ирак, Афганистаны дайны талаарх нууц баримтуудыг нийтэд дэлгэн дуулиан тарьсан “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн тухай уран сайхны бүрэн хэмжээний киног АНУ-ын “DreamWorks” компани, найруулагч, продюссер Стивен Спилбергтэй хамтран хийх гэнэ.
Ж.Ассанжийн хамтрагч асан Дэвид Лигийн “Wikileaks: Нууцын төлөөх Ж.Ассанжийн дайн” хэмээх романаас сэдэвлэсэн уг киноны гол дүрд Леонардо Ди Каприо тоглож магадгүй байгаа аж. Ж.Ассанжийг хүчингийн хэрэгт буруутган шалгаж байгаа бөгөөд Их Британийн Вестминстрийн шүүх Шведийн талд шилжүүлэн өгөхөөр шийдсэн билээ.