Өлсгөлөн матрын амнаас амьд гарсан овсгоотой одос үхрийн зургийг Их Британийн өдөр тутмын “Daily Mail” сайтад энэ сарын 5-нд нийтэлжээ. Кенийн Масай Мара үндэсний хүрээлэнд одос үхэр хамгийн элбэг. Гол гатлах үедээ матрын идэш болох шахсан одос үхэр өндөрт үсрэн, хэдхэн секундийн дотор амь мултарч чаджээ.
Голын хоёр талаар олон жуулчин аймшигтай агшныг амьсгаа даран харж байсан бөгөөд байгалийн зурагчин Андрей Гудулпи хальснаа буулгаж амжсан байна. Амьтан судлаачид ийм нөхцөлд матрын амнаас амьд гарна гэдэг маш ховор тохиолдол хэмээжээ.
М. ЭРДЭНЭДЭЛГЭР