Барак Обама өнгөрсөн пүрэв гаригт олон улсын сансрын станцад ажиллаж буй Америкийн сансар судлаачидтай холбогдож, R2 роботын үйл ажиллагаатай танилцсан байна. Тус станцад байгаа хүмүүст тусалж, гэр ахуйн ажил амжуулах үүрэгтэй уг роботыг өнгөрсөн сарын 26-нд сансар руу илгээсэн юм.
2.5 сая доллараар бүтэж, “Сансрын дайн” киноны гол баатрын нэрийг зээлсэн “туслах ажилтан” харин тэнд байгаа хүмүүсийн талархлыг хүлээсэнгүй. Тэд “Энэ машин бол жинхэнэ гутамшиг” хэмээн хариулсан аж. НАСА, “General Motors”-ын хамтын бүтээл R2 нь хоёр гартай, 40 мэдрэгчтэй гэнэ. Хиймэл хүн хэрэв ажлаа сайн гүйцэтгэж, тэндээ “жинхэлсэн” бол дараагийн шатанд задгай сансарт гарч, жижиг засвар хийх ёстой байжээ.
Ж.ЭРДЭНЭ