Монголын рок попын хамгийн нэр хүндтэй хатагтай дуучин Б.Сарантуяа хувийн амьдралынхаа тухай ярихдаа олны өмнө “хэнд ч хэрэггүй зүйл надад ч бас хэрэггүй” гэж хэлж байсан удаатай.
Тэрбээр хэдэн жилийн өмнө эхнэртэй эрчүүдтэй яагаад нэр холбогдоод байдаг талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Өрхийн тэргүүний нэр хүндээ өндөрт авч яваа, рейтинг өндөртэй залуус надад таалагддаг болохоор сонгодог” гэдгээ нуулгүй шударга хэлсэн.
Б.Сараа өөрийнхөө энэ сонголтод одоо ч үнэнч хэвээрээ гэнэ. Охиныхоо аав Отгонмөнх хэмээх Хөвсгөл нутгийн залууг гэр бүл рүү нь буцааснаасаа хойш хүүхдүүдийнхээ төлөө ганцаараа зүтгэсэн.
Сүүлийн үед тэрбээр нэгэн эрхэмд сэтгэлтэй болсон талаар ойр дотнын хүмүүс нь ярих болжээ. Дуучин бүсгүй хайрыг татсан шинэхэн амраг нь өөрөөс нь дүүмэд, бизнес эрхэлдэг, гэр бүлтэй нэгэн гэнэ.
Хорьж, хазаарлах тусам улам тэмүүлдэг дурлалын жамаар сэтгэлдээ хөтлөгдсөн хоёрын уулзалж учрах тоо өдрөөс өдөрт нэмэгдээд буй аж.