Алдарт “Guns N’ Roses” хамтлагийн басс гитарчин Дафф Маккаган хөрөнгө оруулалтын компани байгуулахаар шийдсэн тухай “Fortune” сэтгүүлд мэдээлэв. Тэрбээр АНУ-ын Сиэтл хотод бизнесийн сургуульд суралцан эдийн засаг, санхүүгийн мэдлэгээ өргөж үүлж байгаа гэнэ
. “Би олж буй мөнгөө зохицуулж чаддаггүй байлаа. Өөрийн гэсэн компани байгуулж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн өмнө хариуцлага хүлээвэл магадгүй ухаан сууж томоожих ч юм бил үү. Тэгээд ч өөрийгөө завгүй байлгах нь миний хувьд согтууруулах ундаа, хар тамхинаас холдох ганц гарц” гэж тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.