Их Британийн Бристоль хотын оршин суугч Дэвид Вуд өөрийгөө “eBay” онлайн дуудлага худалдаанд оруулсан тухай “Small World news Services” цахим хуудсанд мэдээлжээ. 45 настай тэрбээр хоёр жилийн турш ажил хайж, 30 гаруй албан байгууллагын хаалга татсан гэнэ.
“Худалдааны туршлагатай менежер зарна” гэсэн зарлалыг интернэтэд тавьсан Дэвид өөрийнхөө мэргэжлийн ур чадвар, үзүүлэх үйлчилгээгээ 35 мянган фунтээр үнэлсэн байна. Өрөнд баригдаж, амьдрах итгэлээ алдсан тэрбээр дуудлага худалдаагаар өөрийгөө зарна хэмээсэн нь ажил олгогчдын анхаарлыг татах зорилготой аж.
