Монголчууд “Космополитан” сэтгүүлийн 61 дэх хувилбарыг эх орондоо гаргах эрх аваад гурван сарын нүүр үзэж буй. Өнгөрсөн хугацаанд Николь Шерзингер, Кети Перри, Кристина Агулера нарын дэлхийн оддын зургаар нүүр хуудсаа чимж байсан тус сэтгүүл энэ сарын дугаараа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн зургаар “гоёжээ”. Энэ талаар тодруулахаар тус сэтгүүлийн ерөнхий редактор З.Болортой холбогдлоо.
-“Космополитан” сэтгүүлийн хувилбарууд тухайн орныхоо бүсгүйчүүдийн зургийг тавих тохиолдол хэр түгээмэл байдаг вэ?
-Тухайн улс орны онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байдаг. Орос дахь редакцынхан дэлхийн хэмжээний оддын зургийг л нүүр, хуудсандаа тавьдаг. Тус улсын “Космо”-гийн нүүрт орос эмэгтэй гарч байсан тохиолдол үгүй. Харин ази хувилбарууд нь ихэвчлэн өөрсдийн нэр хүндтэй бүсгүйчүүдийн зургийг тавьдаг.
-“Космо”-гийн нүүр хуудсанд зургаа тавиулж буй бүсгүйчүүдэд тодорхой шалгуур тавьдаг уу?
-Тодорхой хэмжээний шалгуур зайлшгүй тавьдаг. “Космо политан” сэтгүүлийн урианд ний цүүлэн дайчин, эрч хүчтэй, олны анхаарлыг хамгийн ихээр татаж, амжилт бүтээлээрээ гялалзаж яваа бүсгүйчүүдийн зургийг сонгодог. Тиймээс ч бид мон гол эмэгтэйн зургийг эхний нүү ртээ гаргахын тулд Ази дахь редакцуудыг ха риуцсан удирд лагуудаас зөвшөөрөл авсан. Үүний тулд Укагийн товч танилцуулга болон зургийг нь тэдэнд илгээсэн.
-Цаашдаа монгол бүсг үйчүүд “Космо”-гийн нүүрт дахин гарах болов уу?
-Бид энэ жилдээ дахин хоёр ч эмэгтэйн зургийг гаргахаар төлөвлөөд байгаа. Мөн монгол эмэгтэй “Космополитан” сэтг үүлийн нүүрт гарсны баярыг өнөөдөр “Брикс” клубт тэмдэглэнэ. Тус арга хэмжээнд Ука өөрөө ирэх юм.
О.УНДАРМАА