Их Британид эхийн сүүгээр ”Baby Gaga” зайрмаг үйлдвэрлэснийг саяхан бид мэдээлсэн билээ. Гарсан даруйдаа л борлуулалттай бүтээгдэхүүний тоонд багтаж хүмүүст таашаагдсан уг амтат зайрмагийг дахин үйлдвэрлэхийг хориглосон байна. Учир нь дуучин Лэди Гага зайрмаг үйлдвэрлэгч компани болон хотын захиргаанд гомдол гаргажээ.
Түүний өмгөөлөгчийн илгээсэн шаардах бичигт “Миний нэрийг ямар ч компани бүтээгдэхүүнийхээ шошго болгон ашиглахыг би хүсэхгүй. Тиймээс зайрмагийнхаа нэрийг соль, эсвэл үйлдвэрлэхээ боль” хэмээн шаарджээ. Лондон хотын “Covent” цэцэрлэгт хүрээлэнд байрладаг тус зайрмагийн кафе уг бүтээгдэхүүнээ 14 фунт стерлингээр зарж, үйлчлэгч бүсгүйчүүд нь дуучныг дуурайн хувцасладаг байжээ.
М.Эрдэнэдэлгэр