Орчин үеийн залуусын уух хамгийн дуртай зүйл нь хийжүүлсэн ундаа. Гэвч энэ нь цусны даралт ихэсгэж, зүрхний өвчний гол шалтгаан болдгийг судалгаагаар тогтоожээ. Их Британийн өдөр тутмын “Daily Mail” сайтад Английн эрдэмтэд өдөрт таван лааз хийж үүлсэн ундаа уувал хүний бие эрс муудаж, цусны даралт ихсэн, цус харвах аюултай хэмээн анхааруулжээ.
Эрдэмтэд тус улсын хийж үүлсэн болон илчлэг ихтэй чихэрлэг ундаа хэрэглэдэг 2500 хүний цусны даралтыг хэмжихэд хэвийн хэмжээнээс өндөр байсан тул зүрх судасны эмгэгтэй гэсэн онош тавьжээ. Учир нь нэг лааз хийжүүлсэн ундаанд 0.8 мм мөнгөн ус байдаг гэнэ. Энэ нь зүрхний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж шигдээс үүсгэдэг аж.
М.Эрдэнэ