Өвөрмонголчуудтай хамтран бүтээж буй түүхэн киноны гол дүрд тоглох жүжигчнийг хайх эрэлд мордох үед найруулагчийнх нь нүдэнд дуучин С.Наран тусаж, санал тавьснаар зөвшөөрчээ.
Түүнд дүрийнх нь талаар зөвлөгөө өгч, хэрхэн тоглож буйг найруулагч нь өдөржин харж суудаг гэнэ. Хэр баргийн бүсгүйд баймгүй эршүүд зантай Наран жүжиглэх урлагт мэргэжлийн уран бүтээлчдээс дутахгүй авъяастай гэдгээ харуулж, дүрээ сайн бүтээхийн төлөө хичээж байгаа нь өмнөд хөршийн жүжигчдийг эгээтэй л ичээх дөхсөн аж.
Тэрбээр өөрийн бүтээж буй түүхэн хатны дүрийг одоогоор ихэд нууцалж буй.
Үйл явдал, өрнөлийг нь харуулсан дууг дуучин бүсгүй амилуулж, олны сонорт хүргэсний дараа киног дэлгэцнээ гаргах гэнэ лээ.