Дугуй унан хөлөө жийх тоолонд эрчим хүч ялгарах бөгөөд үүнийгээ юунд ч зарцуулах боломжтой боллоо. Nokia фирмийнхэн гар утсаа дугуйгаар цэнэглэх багаж зохион бүтээжээ. Тэд үүнийгээ ямар ч төрлийн унадаг дугуйнд суурилуулж, утсаа цэнэглэх боломж олгож байна.
Хэрэв та зургаан км/цаг хурдтай явж эхэлбэл цахилгаан гүйдэл үүсэж эрчим хүч үйлдвэрлэх аж. Эхний ээлжид Ази, Европ, Африкийнханд хямдралтай үнээр хүргэхээр төлөвлөжээ. Тиймээс энэ цэнэглэгчийг Хойд Америкийн дугуйчид одоогоор ашиглах боломжгүй байгаа аж.