Румыний Инвести тосгонд амьдардаг Рифка Станеска 12 насандаа анхны охин Мариягаа төрүүлж, дараа жил нь эрэгтэй дүүтэй болгосон аж. Тэрбээр 11 настайдаа Ионел хэмээх “залуу”-тай танилцаж, улмаар хүүхэдтэй болж. Тэр үед Ионел Станеска 13 настай байсан гэнэ. Тэд үгсэн гэрээсээ зугтсан байна.
Тэгвэл тэдний том охин Мария аав ээжийнхээ шийрийг хатааж, 11 насандаа хүү төрүүлснээр олны анхаарлыг татав. Гэрээсээ зугтсан “бяцхан” ээж 23 насандаа дэлхийн хамгийн залуу эмээгээр тодорлоо. Британийн “The Sun” сонинд ний тэлснээр Рифкагийн аав тухайн үед охиноо тосгоны залуутай гэрлүүлэхээр тохирчихсон байсан тул Ионелийн хамт зугтахаас өөр аргагүй болсон аж.
Гэвч удалгүй гэр бүлийнхэн нь тэднийг уучилсан байна. Өөр шиг нь сонголт хийж буй охиноо хараад Рифка “Сургуулиа орхилгүй гэртээ бай” хэмээн зөвлөсөн ч түүний хүссэнээр болсонгүй. Мария гэрээсээ явж, зургаан сарын дараа хүүгээ төрүүлжээ.
Дашрамд сонирхуулахад, Английн Йорк гүнлэгийн харьяат 26 настай эмэгтэйн охин 1999 онд 12-тойдоо хүүхэд тө- рүүлснээр хамгийн залуу эмээгээр тодорч байсан юм.
Э.ХАНА