“Араатны хаан арслан” киноны Тимоны дүрээр бидэнд танил болсон хадны дорго “Дэлхийн ном”-д бүртгэлтэй ховор амьтан. Энэ амьтан Анголын баруун өмнөд хэсгээс Өмнөд Африкт суурьшин иржээ. Насанд хүрсэн дорго 51 см урт. Үүний бараг хагас нь буюу 20 орчим см нь сүүл. Харин жин нь ердөө 900 гр.
Урд хоёр хөл нь газар малтахад тохирсон хүчтэй, махир савартай. Ихэнх нь мөнгөлөг бор өнгөтэй. Тэд халууцсан үедээ хүйтэн чулуун дээр гэдсээрээ хэвтэж сэрүүцдэг бол даарсан үедээ гэдсээ наранд ээн, маш хурдан дулаацдаг. Гуч, гучаараа сүрэглэн нэг сүрэг болж газар доор нүх ухан амьдарна.
Тэдний үүр нь бараг 15 салаа нүхтэй, хоёр метр гүн. Гэхдээ ухсан нүхэндээ шөнө л орж унтана. Өдөр нь толгой, цээжээ ил гарган “салхилна”. Ингэж байгаад бүргэд, шонхрын хоол болох нь элбэг. “Тимон” аалз, шавьж, цох, царцаанд нугасгүй дуртай. Хааяа шувууны өндгөөр ходоодоо борлуулчихдаг.
Р.ОЮУН