Монголд циркийн урлаг үүсэж, хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас байр сууц нь хувьчлагдсан ч бие сэтгэлээрээ урлагтаа үнэнчээр зүтгэж буй уран бүтээлчид хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй. Энэ сард л гэхэд Циркийн жүжигчдийн тэмцээн болон “Монгол алиалагч 2010” наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Наадам, уралдаан зохион байгуулахын тулд зориулалтын бэлтгэлийн танхим зайлшгүй шаардлагатай. Харин энэ тал дээр “АСА” циркийнхэн өгөөмөр зан гаргаж, тэмцээнд оролцох жүжигчдийг гуравдугаар сарын 15-наас нэгдсэн бэлт гэл хийхийг зөвшөөрчээ.
Циркийн 70 жилийн ойг тэмдэглэх комиссын гишүүд хамгийн сүүлд 19 жилийн өмнө зохион байгуулагдаж байсан циркийн жүжигчдийн тэмцээнийг сэргээн зохион байгуулах гэж байгаадаа сэтгэл хангалуун байгаа төдийгүй ингэснээр уран бүтээлчдийнхээ ур чадварыг дээшл үүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм.
Дашрамд дуулгахад, Монголын циркийн урлагийн хураангуй тайлбар толь удахгүй хэвлэгдэх бөгөөд дөрөвдүгээр сард дэлгэрэнгүй тайлбар толины нээлт болох юм билээ.
Ж.СЭЛЭНГЭ