Одоогоос 30 жилийн өмнө яруу найрагч Г.МэндОоёо “Дэлхий ээж” хэмээх шүлгээ тэрлэж үүнд нь хөгжмийн зохиолч Р.Энхбазар аялгуу зохиож, дуучин Б.Бадрууган дуулснаар энэ уран бүтээл эх дэлхийгээ эхийн ачлал, элбэрлээр хайрлахуйн учир утгыг хүмүүсийн зүрх сэтгэл рүү илгээсэн юм.
Бичиг зохиол, яруу найраг, уран бүтээл, соёлын бүхий л үйлсээрээ унаган байгалиа хамгаалах үзэл санаанд нэгдэхийг уриалж байдаг уран бүтээлчид хамтран энэ сарын 18-нд Монголын уран зургийн галерейд “Дэлхий ээж” үзэсгэлэн нээхээр болжээ.
Уран бичлэг, яруу найргийг хоршуулах шинэ үзэсгэлэнг яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зураач Д.Баттөмөр нар хамтран гаргах аж. Тэдний яруу найраг, уран бичлэгээс гадна Г.Мэнд-Ооёогийн цуглуулгад багтсан уран бичлэг, гар бичмэлийн 80 орчим бүтээлийг үзэсгэлэнд дэлгэх юм.
С.СЭРГЭЛЭН