Хөгжмийн зохиолч Фредерик Шопений амьдралын сүүлчийн хормыг буулгасан гэрэл зургийг Польшоос олсон тухай АР мэдээлжээ.
1849 онд Луи-Огюст Биссоны авсан эл гэрэл зургийг одоо Варшавын түүхийн музейд тавьсан байна.
Хөгжмийн зохиолчийн хоёр гэрэл зураг л өдгөө хадгалагдаж үлдсэн бөгөөд энэ зураг гурав дахь нь аж. Ф.Шопенийг нас барсны дараа уран барималч Огюст Клезинже түүний булшин дээр нь босгох хөшөөг хийсэн.
Хөгжмийн зохиолчийг амьсгал хураахын өмнөхөн Л.Биссон зургийг нь дарсан байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж буй юм.