Төрийн цагдаагийн эрүүг хуга цохисон танхайн хэргээр 1,6 жилийн ял сонссон, “аавын хаалга” татсан дуучин Т.Дэлгэрмөрөн “Тоосгоны хорих” ангиас ухаажаад гарсан гэдэг.
Тэрбээр суллагдсанаасаа хойш урлагийн томоохон арга хэмжээнд төдийлөн оролцоогүй.
Сар шинийн өдрүүдэд тайзнаа гарч, “ICE TOP” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтод урилгаар дуулахдаа үзэгчдийн өмнө “Миний ард түмэн, намайг уучлаарай. Би үнэхээр тэнэг алдаа хийсэн байна лээ” хэмээн уучлалт хүссэн бөлгөө.