“Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг хамгийн баян рэп дуучдын жагсаалтыг Шон Комбс тэргүүлжээ. Пафф Дэдди нэрээр нэрд гарсан тэрбээр 475 сая долларын хөрөнгөтэй.
“Sean John” брэнд, “Bad Boy Worldwide” дуу бичлэгийн компани, “Ciroc” архины үйлдвэрийн хувьцаа эзэмшдэг Шоны араас Jay-Z удааллаа.
Өнгөрсөн 2010 онд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн тэрбээр 450 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй аж.