Чили улсын Валпарози хотын иргэн 56 настай Милхеньку Парисираси Бүкувиз үзэсгэлэнт Жулия Робертсын үнэнч фэн гэнэ. Лондонд сонин зардаг энэ эр цээжнийхээ арьсыг Жулияд харамгүй зориулан шивээс хийлгэжээ.
Тэрбээр “Би анх 2000 оны зун Жулия Робертсын тоглосон “Erin brockovitch” киног үзээд гайхалтай төрхийг нь бишрэн бие дээрээ шивүүлэхээр шийдсэн.
Одоогийн байдлаар 82 удаа ши вүүлж 1300 фунт зарцуулсан ч дахин шивээс хийлгэх бодолтой байгаа гэнэ.
М.ЭРДЭНЭДЭЛГЭР