Гиннесийн шинжээчид 114 настай Бессе Куперийг дэлхийн хамгийн өндөр настнаар тодруулав. Тэрбээр 1896 онд төрсөн бөгөөд энэ хугацаанд 21 Ерөнхийлөгч солигдсон хэмээн сонирхуулсан байна. Үүнээс өмнө тус улсын Техас мужийн иргэн Санборн хамгийн өндөр настан хэмээгдэж байсан юм.
Хатагтай Куперийн урт насалж буйн нууцыг хүү нь гентэй холбон тайлбарлаж байгаа бол Бессе “Би бусдын хэрэгт оролцдоггүй. Зөвхөн өөртөө тулгарсан асуудалд л анхаарал хандуулдаг. Бас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хоол хүнс огт хэрэглэдэггүй” хэмээжээ.
Хатагтай Купер 1920-иод оны үед гэрлэсэн бөгөөд нөхөр нь бараг хагас зуун жилийн өмнө өөд болж, харин тэр 105 нас хүртлээ ганцаар амьдарсан байна. Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй одоо асрагчийн хамт амьдардаг аж.