Т.Ариунаа дунд гарын жийп унах дуртай бололтой. Спорт загвартай энэ төмөр хөлгийг өөрийнхөө хайртай 78-78 дугаараар гоёсон байна. Монголд тийм ч олон байдаггүй “Dodge Caliber”-ийг өнгөрсөн оноос “Стар Мелшерс” компани албан ёсоор оруулж ирэх болсон юм.
“Dodge” бол АНУ-ын автомашин, миниван, спорт хэрэглээний тэрэгний брэнд бөгөөд 2009 он хүртэл пикап ачааны машиныг дэлхийн 60 гаруй оронд “Крайслэр групп” үйлдвэрлэн, зах зээлд гаргаж байв. Анх Детройтийн автомашины үйлдвэрлэлд сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх зорилгоор 1900 онд “DodgeBrothers Company” байгуулагдсан түүхтэй.
“Dodge” өөрийн машинаа 1914 онд хийж эхэлсэн. Энэ брэнд 1928 онд “Крайслэр” корпорацид ба одоо бол “Фиат”-тай холбоо байгуулсан “Крайслэр групп”-ийн нэг хэсэг юм. “Chrysler group” нь хурд хүч, хэв маяг, шинэчлэлээрээ үргэлж тэргүүлж байдаг, автомашины зах зээлд хэдийнэ танигдсан юм.
Дашрамд дуулгахад, Т.Ариунаа 78-78 гэсэн дугаарыг зүгээр ч нэг сонгоогүй хэмээн түүний танил нь ярьжээ. Учир нь түүний нэр долоон үсэгтэй бол нөхөр Буяндоржийн нэр найман үсэгтэй учраас энэ тоог бэлгэшээн сонгожээ.

DODGE CALIBER
Үйлдвэрлэсэн улс: Америк
Үйлдвэрлэж эхэлсэн он: 2006 оноос
Хурдны хайрцаг: Хосолсон
Жолооны байрлал: Зөв буюу зүүн талдаа
Шатахууны төрөл: Бензин
Хөдөлгүүр: 1.8-2.4 (10-13)
Хөтлөгч: Урд талдаа
Хаалга: Тав
Нэмэлт тоноглол: Температур тохируулагч, автомат толь, алсаас хаалга нээгч, электрон хянах самбар, халдаг савхин суудал, арын цонх арчигчтай, дээврийн люктэй, хайлшин никель обудтай.
Аюулгүй байдал: Аюулгүйн дэр, манангийн гэрэл.
Дууны систем: FM, AM радио, CD болон MP3 тоглуулагч
Улбар шар өнгийн “Ниссан Murano”-гоор хэдэн жилийн турш гангарсан дуучин Т.Ариунаа япон “анд”-аа америк тэргээр сольжээ. Түүний шинэ төмөр хөлгийн нэр нь “Dodge Caliber”. Хар