Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хараагүй хүмүүс нохойг хөтчөөр сонгох нь барууны орнуудад түгээмэл. Энэ албанд зургаан жил зүтгэсэн Эдвард нэртэй нохойны хараа аажмаар муудсаны улмаас саяхан харах чадваргүй болсон гэнэ.
Тиймээс зургаан жил өөрт нь замчилсан хайртай нохойдоо эзэн Грэхэм Уэсп нь хөтөч нохой худалдан авахаар шийджээ. Өдгөө Опал нэрт нохой эзэн Уэспийгээ унаж бэртэхээс сэргийлэн замчлахаас гадна хараагүй болсон лабрадор үүлдрийн нохойд ч замчилж байгаа аж.
Их Британийн хэвлэлүүд Эдвардыг хөтчөөр замчлуулсан анхны нохой хэмээн тодорхойлж байна.
У.ТЭНҮҮН