Жирэмсэн эхчүүдэд төмрийн найрлагатай нэмэлт хүнс хоолондоо хэрэглэхийг зөвлөдөг ч цус багадалттай л биш бол ийм бэлдмэл хэрэглэх шаардлагагүйг судлаачид баталжээ. Энэхүү дүгнэлтийг Африкийн Буркино Фасо хотын олон мянган жирэмсэн эмэгтэйд явуулсан туршилтаар нотолсон байна. Цусны улаан эс хүний биеийн эд эрхтэн бүрт хүчилтөрөгчийг тээвэрлэн хүргэдэг. Энэхүү улаан эс үржихэд төмөр шаардагддаг.
Барууны орнуудад цус багадалт, хүчилт өрөгчийн дутагдлаас үүдсэн өвчлөл элбэг. Харин Африкт нийт эмэгтэйчүүдийн тал хувь нь буюу 1268 эмэгтэйн 43 хувь нь цус багадалттай аж. Судлаачид дээрх эмэгтэйчүүдийг гурван сарын турш ажиглаж, шинжилгээ хийжээ. Ингэхдээ тал хувьд нь фолийн хүчил бүхий 60 мг төмрийн бэлдмэл, үлдсэн хэсэгт нь фолийн хүчил, А, С витамин бүхий 30 мг төмрийн бэлдмэл өдөр бүр уулгаж байсан гэнэ.
Харин судалгааны эцэст ямар ч хэмжээтэй уусан ялгаагүй бүх эмэгтэйн цусан дахь төмрийн хэмжээ ижилхэн байв. Өөрөөр хэлбэл нэг децилитр цусанд 11 гр гемоглобин буюу хэвийн хэмжээнд байжээ.
Жирэмсний үед ургийг хүчилтөрөгчөөр хангахын тулд эмэгтэй хүнд төмрийн хэрэглээ ихэсдэг ч жирийн үеийнхээс арай илүү төмөр хэрэглэхэд л хангалттай хэмээн судлаачид үзсэн байна.
Р.Цэцэг