Ромчууд романтик зангаараа алдартай. Бидний амтархан иддэг зайрмагийг тэд санаачилсан гэнэ. Эртний ромчууд жимсний шүүс, усан үзмийн дарсыг мөстэй хольж хүртдэг байж.
Сүүлдээ үүнийгээ хөлдөөж, долоодог болжээ. Бидний үед уламжлагдан ирсэн мөхөөлдөсний жорыг Италийн жуулчин Марко Поло 1295 онд Европт дэлгэрүүлсэн юм.
Т.НЯМ