Дуучин С.Амармандах, Т.Дэлгэрмөрөн нартай хамтран “Ах дүү гурав” нэртэй цомог гаргахаар ажиллаж буй дуучин Х.Лхагвасүрэн ирэх сард гурван ч цомгоор фэнүүддээ бэлэг барих гэж байна. Кино жүжгийн дуунууд багтсан “Харангын Лхагваа-Тэнгэрлэг андууд”, ӨМӨЗО-ы морин хуурч Г.Чибулагтай хамтран дуулсан “Дэлхийд ганцхан Чингис хаан” болон ардын дуунууд багтсан “Харангын Лхагваа-Замба тив”, дуучны өөрийн зохиосон уран бүтээлүүдийн “Харангын Лхагваа-Нарыг хайрла” гэсэн гурван цомгийн бичлэгийн ажил дуусаж, хэвлүүлэхээр явуулаад байна. Гурван цомог тус бүр 11 дуутай бөгөөд нээлтийг нэг өдөр хийж, нэгэн зэрэг худалдаанд гаргах аж.
О.УНДАРМАА