Могой хүний аминд хүрсэн тохиолдол цөөнгүй. Хүн хатгаад өөрөө үхсэн хачирхалтай явдал ТелАвивт гарчээ. Сурталчилгааны зураг авахуулж байсан бүсгүй рүү “хамтран зүтгэгч” нь гэнэт дайрч, хөхийг нь хатгасан боловч өөрөө үхсэн аж.
Израилийн Б зэрэглэлийн загвар өмсөгч Орит Фоксыг могойгоор биеэ ороон зураг авахуулахыг зурагчин хүссэн тул тэрбээр аварга могойгоор хөл, бэлхүүсээ ороон толгойн хэсгийг нь цээжин тушаа барьж байтал гэнэт дайрсан байна. Могойд хатгуулсны улмаас бие нь татсан загвар өмсөгчийг тэр даруй ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал нь сайн байгаа.
Харин могой бүсгүйн хөхөн дэх силиконд хордон нас баржээ.