БНХАУ-ын Юньнань мужийн тогооч Су Вэй 1.7 км урт гоймон хийжээ. Хамгийн урт гоймонг хийхэд 15 кг гурил, 2.5 литр тос орсон гэнэ. Харин гоймонг тэрбээр ердөө 25 минутын дотор хийсэн байна. Гиннесийн амжилтын номонд бичигдсэн энэ гоймонг мянга гаруй хүн уртаар нь барьж зогссон аж.