Америкийн “Joan Ganz Cooney”, “Sesame Workshop” судалгааны төвүүд интернэт хэрэглэгчдийн талаар судалгаа явуулж, тав хүртэлх насныхан цахим ертөнцийг идэвхтэй ашигладаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Бяцхан хэрэглэгчид цахим хуудсанд нэвтрэх, компьютертэй ажиллахдаа томчуудаас илүү адтай байдаг нь судалгаагаар батлагджээ.
Тус улсын тав хүртэлх насныхны 60 гаруй хувь нь интернэтээр аялан хөгжөөнтэй, сонирхолтой тоглоомоор наадан, хүүхэлдэйн кино үздэг гэнэ. Түүнчлэн 11 хүртэлх насныхны 36 хувь нь интернэт, зурагтыг хослуулан ашиглах дуртай хэмээн хариулсан байна.
Мэргэжилтнүүдийн дүгнэснээр сүүлийн үед цахим ном, хэвлэл интернэт хэрэглэгчдийн эгнээг тэлж байгаа аж. Тэгвэл 8-18 насны америкчууд гар утсыг интернэтээс дутахгүй чухал хэрэглээ хэмээжээ.