Хятадын нэгэн тэрбумтан нэг сая еврогоор төвд банхрын гөлөг худалдан авчээ. Ийнхүү өндөр үнэ хүрсэн шалтгааны нэг нь гөлөгний зүс гэнэ. Банхар ихэвчлэн хар зүстэй байдаг бол сая еврогийн гөлөг намирсан улаан шаргал үстэй.
Түүнчлэн эл үүлдрийн нохойгоор хятад баячууд гангарч, нэр төрийн илэрхийлэл болгодог моод бий аж. Содон сонин зүйлсийг бүртгэдэг олон улсын багийнхан энэхүү наймааг “Хамгийн үнэтэй худалдан авалт”-аар тодруулжээ.