Хараа булаах үзэсгэлэнт энэ бүсгүйчүүд жинхэнэ ширүүн эрчүүдийн шандас сорьдог гэсэн тодотголтой халз тулааны спортоор хичээллэдэг. Булбарай царай, турьхан бие, гоо үзэсгэлэнгээрээ загварын тайзан дээр л баймаар тэд рингэнд дийлдэшгүй нэгэн болж хувирдаг. Тулааны ертөнцөд ур чад вараараа байр сууриа нэгэнт эзэлсэн тэд энэ ширүүн ертөнцөд сэв толбо суулгалгүй цэврээр нь авч үлдсэн гоо төрхөөрөө олны анхаарлын төвд байнга өртдөг юм.
Жина Карано (1982.IV.16)
Т у л а а н ы спор тын гол тө- лөөлөгчдийн нэг бол тэр. Тайландын үн дэсний спорт муайтайгаар голлон х и ч э э л л э д э г ита ли гаралт энэ бүсгүй мэр гэжлийн кикбокст 14 тулаан хийж, 12 ялж, нэг тэнцэн, нэг хожигдсон бол ММА-д наймантаа зодолдох доо ганц л удаа дийлджээ. Ту лаа ны ши нэ талбарт нэг ч хожигдоогүй яв сан тэрбээр 2009 оны наймдугаар сард Бра зилийн Кристиан Сантост тохойнд оногдож нэг сөхөрсөн.
NBC телевизийн “American Gladiators” шоунд “Crush” нэрээр хорлогчийн үүрэг гүйцэтгэдэг Жина 2008 оны зун “Big Biz Magazine”-аас явуулсан санал асуулгаар Америкийн хамгийн дур булаам бүсгүйгээр тодорч, 2009 онд “Maxim”-аас нэрлэсэн та чаангуй бүсгүйчүүдийн жагсаалтад 16 дугаарт эрэмбэлэгдэж байв. NFL-ийн “Даллас Ковбойз” багт нөөц холбогчоор тоглодог байсан Гленн Караногийн гурван охины том нь болох Жина багадаа сагсан бөмбөг, софтбол, волейболоор хичээллэдэг байсан ч гэнэтхэн огт өөр ертөнцөд хөл тавьсан нь хачирхалтай.
Мишель Уотерсон (1986.I.6)
Тайланд гаралтай америк тулаанч 10 наснаасаа каратэгаар хичээллэж, хар бүс авсны зэрэгцээ муайтай, үшүд хоосонгүй нэгэн. Тулааны хэд хэдэн спортоор хичээллэсэн нь түүний давуу тал болдог. Ахлах сургуулиа дүүр гэсний дараа загвар өмсөгчөөр хэдэн жил ажиллаад нэлээн хожуу буюу 2007 оны хоёрдугаар сарын 16-нд ММА-гийн анхны тулаанаа хийж байв.
Боксын WIBA, IFBA-гийн дэлхийн аварга Элена Рейд нарын шилдэг тамирчидтай нийт 11 удаа нударга зөрүүлж, наймд нь ялалт байгуулсан муугүй амжилттай. Тулаанч бүсгүйчүүдийн дунд тийм ч түгээмэл биш дотуур хувцасны загвар өмсөгчөөр давхар ажилладаг нь промоутеруудын түүнийг тулалдуулж, үзэгчдийг татан орлого олох бас нэгэн сэжүүр юм.
Харин саяхан бие давхар болсноо мэдэгдэж, дэмжигч эрчүүдийнхээ урмыг хугалаад байна.
Кайра Грэси Гимараэш (1985.V.29)
Одоохондоо мэргэжлийн тулааны ямар ч тэмцээний мэ дээллээс түүний нэрийг олж харахгүй. Гэхдээ тун удахгүй тэр өөрийгөө маш чанга дуугаар танилцуулах болно.
Гэр бүлээрээ, хэдэн үеэрээ жюүжицүгээр хи чээллэсэн ай лын охин Кайрад барилдахаас өөр сонголт бай гаагүй. Жюүжицү, бүст бөхийн ДАШТ-д тө вөггүй түрүүлж явсан түүнийг ММА-гийн мэр гэжилтнүүд анхаарлынхаа гадна үлдээгээгүй юм. Энэ онд ММА-д анхны тулаанаа хийхээр зэхэж буй тэрбээр өнгөрсөн жилээс боксоор хичээллэж эхэлснээр төгс тулаанч болоход ойрхон иржээ.
Мэргэжлийн тавцанд ганц ч тулаан хийгээгүй түүнийг эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс “оосор, бүчгүй патиараа татуу лах” саналыг хэдийнэ тавьж эхлээд байна.
Эрин Тагхилл (1977.VI.13)
18 настайдаа анх тулааны спортын “А”-г заалгасан гэхэд тэр маш богино хугацаанд өндөр амжилтад хүрсэн.
22-тойдоо ММА-гийн анхны тулаанаа хийж байсан тэрбээр жил гаруйн дараа мэргэжлийн бокст давхар хүч сорих болсон. Мэргэжлийн тулаанд 13 удаа зо дол дож, 10-т нь ялалт байгуулсан түүнийг мэр гэ жилтнүүд түүхэн дэх шилдэг эмэгтэй тулаанчдын дэд байрт нэрлэсэн нь бий.
Боксын рингэнд есөн тоглолтод хожигдоогүй явсан Эрин домогт Мохаммед Алигийн охин Лайла Али тай тулалдаж, дэлхий дахины анхаарлын төвд орж байв. Харамсалтай нь тэр тулааны гурав дугаар үед техникийн нокаутаар ялагдсан билээ.