Өнөөгийн нийгмийн байдалд сэтгэл нь эмзэглэж, монголоороо амьдрахыг залууст уриалж, өөрөөрөө үлгэрлэн жишээ болж яваа хүн бол дуучин С.Жавхлан.
Уран бүтээлээ хоёрдугаарт тавьж, нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлтэй шударга тэмцэхээ илэрхийлэх болсон тэрбээр бусдын адил эгэл амьдрахаар шийдэн, долоон буудалд таван ханатай цагаан гэр барьж, эхнэр охинтойгоо амьдарч байгаа гэнэ.
Түүнийг “Хөх нуруут” төвийнхөө ажлын хажуугаар “Хөх монголын дэг ёс” нэртэй сонин гаргаад тун завгүй яваа гэлцэх юм билээ.
Тэрбээр “Нутгаа санасан Монгол” хэмээх шинэ цомгоо хэвлүүлж, гуравдугаар сард тоглолтоо хийчихээд, зургадугаар сард Увс аймаг руу гэр бүлээ аваад нүүхээр төлөвлөсөн сурагтай.