“Universe best songs 2011” тэмцээний шүүгч Рагуг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Түүнийг эх хэлээр минь хэрхэн ярьж байгааг Монголын өнцөг булан бүрт суугаа үзэгчид цэнхэр дэлгэцээр харж суугаа.
Дэлхийн хэлээр дуулж буй монголын оролцогчдод “Чи саак байна, чи шүү” хэмээн хэлж байгааг нь сонсоход хар ярианы хэлийг гарамгай сурсан гэмээр.
Харин “Чи жоохон хүчлэг байна, замбараагүй” гэх хэлэхийг нь хараад аялгуут сайхан Монгол хэлнээс сурах өдий байгаа нь илэрхий.
Сүүлийн үед тэрбээр “Хааш, яаш байна” гэх хар ярианы үг их хэрэглэх болсон нь өөртөө дургүй зарим нэгэнд үгийн сангаа баяжуулсан шүү гэж сануулж буй.