Зэрвэсхэн харвал энгийн хар алаг муурнаас үл ялгарах энэ амьтны толбыг сайтар ажиглавал 1983 онд хит болж байсан “The Cure” хамтлагийн “Хайрын муур” дууг эрхгүй санагдуулна. Эзэндээ гологдсон түүнийг өнгөрөгч сард Их Британийн “Гэйблс” нэртэй муур, нохой асрах төвд авчирсан бөгөөд тус төвийн амьтан асрагчид зүрхэн хэлбэртэй толботой болохыг нь анзаарсан гэнэ.
Өдгөө “Хайрын муур” Девон гүнлигийн Плаймоут хот дахь муур, нохой асрах төвд байгаа бөгөөд амьтан асрагчид түүнд Бетти Дэвис гэх нэр өгчээ. Содон толботой муурныхаа тухай тус төвийн ажилтан “Биднийг олоход тэр их айчихсан байсан. Тиймээс бидэнд зүрхэн хэлбэртэй толбыг нь анхаарах ч сөхөө байсангүй. Удалгүй орчиндоо дасаж, бид ч түүнд санаа зовохооргүй болсон үед төгс хэлбэртэй толбыг нь анзаарсан” хэмээн ярьжээ.
У.ТЭНҮҮН