Таны гарт Уэльсийн хунтайж Уильямын хуримын урилга байхгүй ч түүний гэрлэлтээ батлуулж буй явцыг цаг тухайд нь харж, язгууртны хуримын ёслол хэрхэн өрнөдгийг сонирхох боломжийг BBC телевиз олгоно.
Ирэх сарын 29-нд болох гэрлэх ёслолыг тус телевиз дэлхий даяар шууд дамжуулах бөгөөд тангараг өргөхөөс эхлээд үдшийн цайллагын арга хэмжээг нь шууд дамжуулах гэнэ. АНУын үзэгчид “BBC America”, харин Ази, Латин Америк, Европ, Зүүн өмнөд Азийн иргэд “BBC Entertainment” сувгаар ханхүүгийн хуримыг үзэж болох аж.
Шууд нэвтрүүлгийн хөтлөгчөөр “BBC news” сувгийн нэвтрүүлэгч Хью Эдвардс ажиллана. Дашрамд сонирхуулахад хуримын зар цацагдсан даруйд интернэт хэрэглэгчдийн хамгийн их сонирхож буй нийтлэл ханхүү болон түүний сүйт бүсгүй Кэйт Миддлтоны тухай мэдээлэл болжээ.