Хонинд дөрвөн эвэр ургах тохиолдол тийм ч түгээмэл биш. Гэтэл Хятадын нэгэн жижиг тосгоны малчны хотонд дөрвөн эвэртэй хонь байдаг нь барууны хэвлэлүүдийн анхаарлыг багагүй татаж байгаа аж.
Сонирхолтой нь уг хонины эзэн дөрвөн эвэртэй этгээд амьтнаа өнгөрөгч онд Монголоос худалдан авсан хэмээн Хятадын NTD телевизийн “Today Show” нэвтрүүлгийн сурвалжлагчид ярьжээ.
Монгол хонины эвэр өнгөрөгч оны аравдугаар сард ургаж эхэлсэн бөгөөд дөрвүүл ойролцоо хэмжээтэй гэнэ. Мэргэжилтнүүд уг хонины генд өөрчлөлт орсны улмаас ийн дөрвөн эвэртэй болсон хэмээн үзэж байгаа аж.