“Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн баян, эхнэргүй эрчүүдийг шалгаруулжээ. Тус сэтгүүлийн судалгаагаар 1210 тэрбумтнаас 127 нь эхнэргүй гэнэ. Тэднээс 36 нь гэрлэж байгаагүй, 81 нь эхнэрээсээ салсан, зургаа нь салж байгаа, 52 нь бэлэвсэн аж.
“Faceook”-ийг үндэслэгч Марк Зукерберг энэ жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд Дастин Московиц, Шон Паркер, Эдуардо Саверин нар удаалжээ.
Харин загвар өмсөгч Даша Жуковатай хамтран амьдарч буй ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович жагсаалтын 19-д багтжээ.
Тэд найз бүсгүй, хамтран амьдрагчтай ч албан ёсоор гэрлээгүй болохоор дээрх жагсаалтад орсон байна. Харин жилийн дараа энэ жагсаалтаас хэд нь хасагдах бол?