БНХАУ-д болсон “FPD China 2011” техник технологийн үзэсгэлэнгийн үеэр БНСУ-ын “Samsung Electronics” компани 55 ямхын диагональтай 3D зурагтыг олонд танилцуулжээ. Гурван хэмжээст дүрсийг ямар нэгэн тусгай шил, төхөөрөмжгүйгээр, зурагтаар үзэх боломжийг хэрэглэгчдэдээ олгож буй тус компани ирэх гурван жилийн хугацаанд энэ бүтээлээ худалдаанд г а р г а х а а р төлөвлөж байна.
Дүрсийг 1920х1080 пикселийн нягтаршилтайгаар үзүүлэх энэ зурагт “Toshiba”-гийн бүтээлтэй өрсөлдөх чадвартай гэнэ. Дашрамд хэлэхэд “Toshiba” компани 3D зурагтаа зөвхөн Японд л худалдаж байгаа бол “Samsung Electronics” Ази, Европ, Америкийн зах зээлд нийлүүлэх аж.