Их Британийн ханхүү Уильямын сүйт бүсгүй Кейт Миддлтоны 2002 онд буяны шоуны үеэр өмсөж байсан торон даашинзыг дуудлага худалдаанд оруулжээ. Лондонд болсон эл дуудлага худалдаагаар даашинз 78 мянган фунт буюу 89 мянган еврогоор зарагдсан байна.
К.Миддлтоны энэ даашинзыг Шотландын загварын сургуулийн оюутан Шарлотт Тодд зохион бүтээжээ. Гэрэлтдэг, торон өмсгөлийг Кейт Уильямтай үерхэж эхэлж байхдаа өмсөж байсан гэнэ. Түүнчлэн Диана гүнжийн өмсөж байсан хоёр даашинзыг ч үнэ хаялцуулж зарсан аж.