Аргентиний дизайнер Пабло Маттеода сонирхолтой цайны шүүлтүүр бүтээснийг Европ даяар саяхнаас худалдаалж эхэлжээ. Аварга загасны сэрвээ хэлбэртэй уг шүүлтүүрт улаан цай хийн, аяганд хийхэд яг л далайн аварга загас саяхан “хооллосон” юм шиг сэтгэгдэл төрдөг аж.
Эцэг, эхчүүд үүнийг таатай хүлээж авахгүй байгаа ч нэг еврогийн үнэтэй “аварга загас”-ны борлуулалт муугүй байна. Пабло Маттеода нь бараа бүтээгдэхүүний баглаа боодлын этгээд, шинэ санаа сэдэж, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлж мөнгө олдог нэгэн бөгөөд энэхүү санаагаа 20 мянган еврогоор худалджээ.