Америкийн Аризона мужийн оршин суугч, сүмоч Келли Нэйтинг марафонд түрүүлсэн хамгийн хүнд жинтэй хүн алдар хүртэхээр бэлдэж буйг Telegraph мэдээлжээ. Өдгөө 40 настай, 120 кг жинтэй Келли энэ сарын 27-нд Лос-Анжелес хотод зохион байгуулах марафонд хурдаа сорих аж.
Тэрбээр өмнө нь 2008 онд уг марафонд оролцсон ч дээд амжилт тогтоож чадаагүй гэнэ. “Би гурван жилийн турш энэ тэмцээнд бэлдсэн. Тарган хүмүүс өөртөө итгэлтэй, зорьсондоо хүрэх чадвартайг би харуулах болно” хэмээн Келли ярьжээ.