Хүүгийнхээ эцгээс салж, олон жил хань ижилгүй явсан жүжигчин Б.Эрдэнэцэцэгийг гэр бүлийн амьдралд хожуу хөл тавьж, “Оргил” худалдааны төвийн захирал Н.Наранбаатартай ханилахад баярласан хүн олон.
Түүний сонголтод найз нөхөд нь итгэж ихэд дэмжсэн гэдэг. Шинэ хос энд тэнд явахдаа папараци зурагчдын дуран авайд өртөх болсондоо ихэд эмзэглэдэг аж.
Жүжигчин бүсгүйн хайрыг татсан бизнесмен залуу түүнтэй гэрлэхээсээ өмнө нэгэн хэвлэлийн компанийн бичээч бүсгүйтэй дотно нөхөрлөдөг байжээ.
Зүс царай, биеэрээ Эрдэнэцэцэгийг дагуулахгүй сайхан гэгддэг хөөрхөн бүсгүйг хавийн залуустай хардаж, ойр ойрхон гар хүрдэг байсныг хамт олон нь харчихаад ихэд зэвүүцдэг байсан гэх юм билээ.
Хартай залуу хуучин найз бүсгүйнхээ утас руу нь байн байн залгаж, ажлын ачааллаас болоод ярьж амжихгүй байхад нь машинаа хөлөглөж ирээд л элдэв үгээр доромжлон, гарынхаа шүүсийг бахаа хангатал гаргадаг байсан аж. Авир муутай залуугийн зодуурыг багагүй амссан бүсгүй аргагүйн эрхэнд холдсон гэдэг.
Түүнийг шинхэн гэргийдээ гар хүрлээ гэж одоохондоо дуулаагүй. Бодоход тэрбээр тэвчээр зааж, догшин зангаа нуудаг бололтой.