Эмэгтэйчүүд булчин, шөрмөс нь зангирсан, царайлаг эрчүүдийг таашаадаг гэдэг ойлголтыг үгүйсгэсэн нэгэн судалгааг олон улсын сэтгэлзүйчид хийжээ. Судалгаанд Европ, Азийн хэд хэдэн орны эмэгтэйчүүдийг хамруулан санал асуулга явуулахад уламжлал болсон гэмээр хэдэн ойлголтыг өөрчилсөн хариултууд иржээ.
Тухайлбал, сайхан инээмсэглэл эрчүүдийн төрхийг зөөллөж, нууцлаг, тачаангуй харагдуулдаг гэдгийг судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь үгүйсгэж, эсрэгээрээ үрчлээ нь тодроод муухай харагддаг хэмээж. Инээх нь эрүүл мэндэд л тустай болохоос гадаад үзэмжид сөрөг нөлөөтэй гэжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь халзан эрчүүдийг таалдгаа нуусангүй.
Учир нь тэд бэлгийн амьдралд хамгийн идэвхтэй байдаг гэнэ. Түүнчлэн “Аль орны эрчүүд хамгийн царайлаг вэ” гэдэг асуултад норвеги эмэгтэйчүүд швед эрчүүдийг онцолжээ. Тэдний араас бразил, норвеги эрчүүд жагссан бол герман, британи эрчүүд хамгийн царай муутайгаар тодорчээ