Дуучин К.Номинжин АНУ-ыг зориод багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр АНУын Лос -Анжелес хотод амьдарч байгаа бөгөөд алдартай хөгжмийн зохиолч, дуучид, продюссеруудтай хамтран ажиллаж байгаа аж.
Монгол, англи, орос, япон, солонгос, испани, хинди, малъялм хэлээр дуулж, 13 настайгаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан түүний хувьд өөрийгөө боловсруулах нь бүхнээс илүү чухал гэсэн. Тиймээс К.Номинжин жил орчим хугацаанд АНУ-д жүжигчний сургалтад хамрагджээ.
Тэрбээр анхны цомгоо хэвлүүлж, хэд хэдэн клиптэй болсон ч Монголын зах зээлд зориулан гаргаагүй учраас манай үзэгчдийн хүртээл болоогүй.
Учир нь барууны хөгжмийн ертөнц нэлээд хатуу дэгтэй ба тухайн орны зах зээлд зориулан гаргасан цомог, клипийг хувилан борлуулбал хууль бус үйл ажиллагаа болдог гэнэ.
Ж.Сэлэнгэ