БНХАУ-ын коммунист на мын удирдах ажилтан 32 настай Чан Шүю Ван гурван жилийн дотор 700 бүсгүйтэй болзжээ. “Болзооны хаан” хоч хүртсэн тэрбээр энэ хугацаанд сэтгэлдээ нийцсэн бүсгүйг хайсаар ийнхүү олон болзоонд явсан гэнэ. Тэрбээр 2008 онд цэргээс халагдсан даруйдаа торноосоо гарсан шувуу шиг эрх чөлөөг мэдрэхээр долоо хоногт дөрвөөс таван бүсгүйтэй болздог байж.
Болзоонд уригдсан бүсгүй бүр байр, машин, цалинг нь онцлон сонирхдог байсан нь түүнийг урмыг хугалжээ. “Би бүсгүй хүнийг ёс суртахуунтай, хариуцлага хүлээх чадвартай, няхуур нямбай, сайхан сэтгэлтэй, ам ласандаа хүрдэг байгаасай гэж хүсдэг. Гэвч надтай учирсан бүсгүйчүүдийн 80 хувь нь шалгуурт нийцээгүй” хэмээн тэрбээр ярьжээ.
М.ЭРДЭНЭДЭЛГЭР