Туркийн Аванос хот шаазан эдлэлээрээ алдартай. Тэгвэл одоо уг хот дэлхий дээрх хамгийн этгээд музейтэйгээрээ алдаршиж байна. Аваносын алдартай ваарчдын нэг Чез Галип өнгөрсөн долоо хоногт үсний музей нээжээ.
Олон орны 16.000 хүний үсний хэсгээс бүрдсэн уг цуглуулгаа тэрбээр 30 жилийн өмнөөс эхэлсэн аж. Дотнын найзаа хол явах үед нь дурсах нэг зүйл гуйхад түүнд үснээсээ хайчлан өгчээ. Ингээд Чез ваарыг нь үзэх, авахаар ирсэн хүмүүсээс үснээсээ өгөхийг хүсдэг болж хадгалдаг болсон гэнэ.
Энэхүү музейг сонирхсон хүмүүс ч хүсэх юм бол үсээ үлдээх боломжтой.