Хятадын зохиолч Би Фэй Юүгийн “Гурван эгч” романыг үнэлэн 2010 оны Азийн утга зохиолын шагнал хүртээхээр болжээ. Тэрбээр БНХАУ-ын соёлын хувьсгалын жилүүдийг тосгоны нэгэн гэр бүлийн амьдралаар гайхалтай дүрсэлсэн хэмээн шүүмжлэгчид үзсэн байна. Би Фэй Юү кино зохиолоороо нэртэй хүн юм. Энэхүү шагналыг 30 мянган ам.доллар дагалдах юм. Харин дээрх романыг англи хэлнээ хөрвүүлсэн хоёр орчуулагч 5000 ам.доллар хувааж хүртэхээр болсон гэнэ
М.ЭРДЭНЭДЭЛГЭР